Робот, Үйлдвэрийн Автоматжуулалт

Хүний нөөцөөс үл хамаарсан үйлдвэрлэл явуулах шийдэл нь гарцаагүй роботжуулалт, автоматжуулалт юм. Орчин цагт үйлдвэрийг роботгүйгээр, автоматжуулалтгүйгээр дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд ашигтай ажиллуулах боломжгүй.

Бид робот, үйлдвэрийн автоматжуулалтаар АНУ, Канадын авто машины үйлдвэрүүд, химийн үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүдэд тасралтгүй ажиллаж ирсэн.

Тиймээс бид олон жилийн мэдлэг туршлага, түүнчлэн дотоодын эрэлт хэрэгцээнд үндэслэн робот, үйлдвэрийн автоматжуулалт чиглэлээр дагнан ажиллах Эйркод ХХК-г үүсгэн байгуулан ажиллаж байна.

Том жижиг бүх төрлийн автоматжуулалтын ажилд бид хамтран ажиллаж, хамгийн сайн шийдлийг танд санал болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Тухайн ажлын онцлог, цар хүрээнээс хамаарч гадаадын шилдэг инженерүүдийг ч бид урин ажиллуулах боломжтой.

Бид дэлхийн стандартыг Монголдоо нутагшуулна.

Холбоо барих. ↗