Үйлдвэр хүнээс хамаарах хамаарлыг эрс багасгана!
Байнгын давтагдах үйлдлийг роботжуулна.
Хүний оролцоогүй, цагийн хязгааргүй, чанартай, стандартын тогтвортой үйлдвэрлэл явуулах шийдлийг танд санал болгоно.

Роботжуулах
Өндөр нарийвчлал шаардсан аливаа давтагдах үйлдлийг роботжуулах боломжтой ба ажлын онцлогоос хамаараад роботжуулах ажлууд янз бүр байдаг.
Жишээлбэл, үйлдвэрийн хүнд нөхцөлд ажиллах роботууд, өргөх буулгах чадлын роботууд, хураах дамжуулах дундын роботууд, угсрах гагнах роботууд гэх мэт.
Бид дараах ажлын туршлагатай.
- Цэгэн гагнуур.
- Дүрсээр таних, ялгах.
- Өргөх, дамжуулах, хураах.
- Цавуудах, битүүмжлэх.
- Будах.
- Угсрах, боох.
